Тусламж

Түгээмэл асуултын хариу, сайтын дүрэм. Хариугаа олохгүй бол редакцад шууд хандаарай, бид туслахдаа баяртай байна.

Эхлэх

Science Spark гэж юу вэ?

Шинжлэх ухаанд дуртай монголчууд нийтлэл, мэдээ, асуулт, бодролоо хуваалцаж, клубээрээ нэгдэж, хамтдаа суралцдаг орон зай. Таны бичсэн бүхэн дараагийн үеийнхэнд шинжлэх ухааныг ойртуулна.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Нэвтрэх цонхонд и-мэйл, нууц үгээ бичнэ. Бүртгэлгүй и-мэйл бол нууц үгээ дахин бичүүлж шинэ хаяг үүсгэнэ. Дараа нь профайлаа бөглөхөд оч нэмэгдэнэ.

Нууц үгээ мартсан бол?

Нууц үг сэргээх хуудсанд и-мэйлээ бичихэд сэргээх холбоос и-мэйлээр очно. Холбоос 1 цагийн дотор хүчинтэй.

Найзаа урих боломжтой юу?

Шинэ хэрэглэгч бүртгүүлэхдээ «Хаанаас сонссон бэ?» асуултад таныг сонговол та +50 оч авна.

Оч ба түвшин

Оч гэж юу вэ?

Оч бол «энэ сайн байна» гэсэн дохио. Бусад таны нийтлэл, мэдээнд оч өгөхөд +10, асуулт, бодрол, хариултад өгөхөд +5 оч нэмэгдэнэ. Нэг хүн нэг контентод нэг л удаа оч өгнө.

Өдөрт хэдэн оч өгч болох вэ?

Түвшнээсээ хамаарч өдөрт 5–20 оч өгнө. Оч өгөх нь үнэгүй бөгөөд өгсөн хүнд оноо нэмэгдэхгүй.

Түвшин хэрхэн ахих вэ?

Түвшин зөвхөн өөрийн хөдөлмөрөөр олсон очоор ахина. Бүх түвшин, эрхийг Очны учир хуудаснаас үзээрэй.

Шагналын сан гэж юу вэ?

Дэмжигчдийн орлогын 30% болон хандив сард нэг удаа хамгийн их оч олсон 10 бичээчид түвшнээр нь жинлэн хуваагдана. Жагсаалт, сангийн гүйлгээг Шагнал хуудаснаас ил тод харна.

Бичих ба редакц

Хэн нийтлэл, мэдээ бичих вэ?

Нийтлэл бичихэд Түвшин 1 (Лаа, 1,000 оч), мэдээ бичихэд Түвшин 2 (Түймэр, 2,000 оч) хүрсэн байх хэрэгтэй. Асуулт, бодрол, хариултыг хэн ч бичнэ.

Нийтлэл хэрхэн нийтлэгдэх вэ?

Нийтлэл, мэдээг редакц хянаад шууд нийтэлнэ. Батлагдвал нийтлэлд +100, мэдээнд +50 оч авна. Засвар хэрэгтэй бол тайлбартай буцаана.

Редакц миний нийтлэлийг зассан бол?

Редакцын засварыг профайлынхаа «Редакцаас хариу ирсэн» хэсгээс харна. Санал нийлэхгүй бол яг тэр засвар дээрээс «Гомдол гаргах» товчоор гомдол гаргана.

Нийтлэлд алдаа олсон бол?

Нийтлэлийн доорх «Логик алдаа мэдэгдэх» (туг) товчоор редакцад мэдэгдээрэй. Засагдмагц танд мэдэгдэл очно.

Клуб ба байгууллага

Клубт хэрхэн нэгдэх вэ?

Клубүүд хуудаснаас клубээ сонгоод хүсэлт илгээнэ. Нэг хүн нэг л клубт байна. Анхны клубтээ нэгдэхэд +200 оч авна. Клубээс гарсан бол 1 сарын дараа дахин нэгдэнэ.

Клубийн нэрээр хэрхэн нийтлэх вэ?

Зөвхөн клубийн удирдагч баруун цэсний «Профайл солих» товчоор клубийн хаяг руу шилжиж нийтэлнэ. Клубийн нийтлэлд ирсэн оч клубт очно.

Даалгавар, тайлан гэж юу вэ?

Клубүүд туршилт, эвентийн санааг Даалгавар болгон хуваалцаж, хийж үзээд Тайлан бичнэ. Тайланг редакц шалгаж оч олгоно.

Байгууллага бүртгүүлэх үү?

Нэг хүн нэг байгууллага бүртгүүлнэ. Бүртгүүлсэн хүн админ болох бөгөөд эрхээ өөр хүнд шилжүүлж болно.

Дэмжигч ба хэтэвч

Дэмжигч болбол юу авах вэ?

Сарын 9,900₮-өөр сайт, шинжлэх ухааны уран зохиол, бичээчдийг дэмжинэ. Сурталчилгаагүй үзэх, таны оч ×2 жинтэй, өдөрт +10 оч өгөх эрх, дэмжигчийн тэмдэг авна.

Бичээчийг хэрхэн урамшуулах вэ?

Нийтлэлийн доорх 🎁 «Шагнал» товчоор. Мөнгө бичээчийн сайт дээрх хэтэвчид орно, сайтын шимтгэл 10%.

Хэтэвчнээс мөнгөө хэрхэн авах вэ?

Хэтэвч хуудаснаас үлдэгдэл 50,000₮ хүрмэгц татах хүсэлт илгээнэ. Шилжүүлгийг редакц баталгаажуулна.

Дүрэм ба аюулгүй байдал

Ямар контент хориотой вэ?

Сурталчилгаа, спам, хүнийг доромжилсон, худал мэдээлэл бүхий контентыг редакц нууна.

Сануулга авсан бол?

Сануулгаа профайлын «Редакцаас хариу ирсэн» хэсгээс харж, хариу бичиж болно. Хоёр дахь сануулгын дараа хаяг хязгаарлагдана.

Гомдол гаргах, редакцад хандах

Гомдол, сайтын алдаа, санаагаа бичээрэй. Редакц хариу өгмөгц танд мэдэгдэл очих бөгөөд хариуг энэ хуудасны «Миний хүсэлтүүд» хэсгээс харна. Редакцын засвар, сануулгад гомдолтой бол профайлын «Редакцаас хариу ирсэн» хэсгээс тухайн засвар дээр нь гаргавал илүү хурдан шийдвэрлэгдэнэ.